2020-03-16 12:03
ETCITY.mn
1 минут унших
Орхон аймагт 12 дэн буудал 38 зочид буудал бий. Эдгээрээс байгуулагдсан цагаасаа эхлэн орон сууцны 1-р давхарт дэн буудал ажиллуулж, архидалт нь хирээс хэтэрлээ гэсэн шүүмжлэлд байнга өртдөг газрын нэг бол 3-р микрийн 23-р байранд байрлах "Шүр" дэн буудал.Тэднийх шалгалтаар удаа дараа зөрчил илэрдэг ч удахгүй дарагддаг. Энэ онд хийсэн шалгалтаар "Шүр" дэн буудал нь насанд хүрээгүй хүүхдэд үйлчилж байсан зөрчил ч илэрчээ. Гэтэл уг дэн буудлыг байгуулсан хүн төрийн албанд, тэр дундаа хяналт шалгалт хийдэг газарт ажилладаг учраас ямар ч зөрчил илэрсэн арга хэмжээ авагдахгүй байсаар өдий хүрсэн гэсэн мэдээлэл ч байна.
Өнөөдөр засаг дарга шуурхай хурал дээрээ холбогдох албаны хүмүүсээс энэ буудал хэнийх вэ эзнийг нь хэлээд өг гэж тодруулсан боловч зочид буудалд зөвшөөрөл олгодог, хянадаг байгууллага болох БОАЖГ-ын ахлах мэргэжилтэн О.Цэрэнчимэд "мэдэхгүй" гэсэн хариу өглөө.
Үйл ажиллагаа явуулаад бараг 15 жил болж байгаа дэн буудлын эзнийг ч мэдэхгүй хяналт шалгалт хийсээр л байх уу. Энэ мэтээр ямар ч шалгалтанд тэсээд л үлддэг энэ хирээрээ хууль дүрмийг тоодоггүй "Шүр" буудлынхантай холбоотой бүүр ч ноцтой гомдол иргэдээс ирсэн байна. Коровирусын халдвар тархалтаас сэргийлэх зорилготой авсан арга хэмжээний хүрээнд хаалга үүдээ хааж "АЖИЛЛАХГҮЙ" гэсэн бичиг нүүрэн дээрээ өлгөсөн ч орцныхоо хаалгаар хүмүүс оруулж үйл ажиллагаа явуулсаар байгаа төдийгүй биеэ үнэлэгчдийг ч оруулж байна гэж иргэд мэдээлжээ. Нөгөөтэйгүүр зочид буудлын хяналт шалгалт МХГ-аас БОАЖГ-т шилжсэн хэдий ч БОАЖГ-ынханд хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд арга хэмжээ авах эрхгүй байдаг болчихсон. Харин энэ цоорхойгоор нь дэн буудлууд гаарч байгаа юм.
Б.Цэвэгмид
Сэтгэгдэл бичих
Санал болгох мэдээ
Залуучуудын ордон ашиглалтад орж 13 хүний ажлын байр шинээр бий боллоо.
3 хоногийн өмнө, 10,343
Тусгай хэрэгцээт боловсрол олгох анхны цэцэрлэг ашиглалтад орлоо.
3 хоногийн өмнө, 12,212
Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаас чөлөөллөө
3 хоногийн өмнө, 11,611
МАН-ын Удирдах зөвлөл хуралдан шийдвэрээ гаргажээ
3 хоногийн өмнө, 12,151
Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцрох санал гаргажээ
3 хоногийн өмнө, 10,772
БҮТЭЭМЖ, ЧАНАРЫН ШИЛДЭГ ТӨСЛҮҮД ШАЛГАРЛАА
4 хоногийн өмнө, 12,172
ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИД ШИНЭ НАСОС СУУРИЛУУЛЛАА
4 хоногийн өмнө, 10,342
БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРТ АНХНЫ БОСОО ТЭЭРМИЙГ СУУРИЛУУЛНА
4 хоногийн өмнө, 10,167
Орхон аймгийн сайтуудын холбооны тэргүүнээр сэтгүүлч Б.Цэвэгмид ажиллахаар боллоо
5 хоногийн өмнө, 10,873
"The Voice of Mongolia 2020" шоу Азийн телевизийн наадмын шагнал хүртжээ
6 хоногийн өмнө, 11,729
202.131.254.76
Хариулах 10 сарын өмнө
Ямар сонин юм бэ. Хаагаачээ