Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Улс төр 4 жилийн өмнө 47,115 0

"СТАНДАРТ БАНКНЫ МӨНГӨ ЭРДЭНЭТИЙН ДАНСААР ОРЖ ГАРСАН"

#Эрдэнэт үйлдвэр #Стандарт банк #Хэвлэлийн хурал

2018-02-09 08:11 ETCITY.mn 1 минут унших


Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлаар УИХ дахь Авлигын эсрэг парламентын бүлэг мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ нар оролцов. 

Тэд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлаар мэдээлэл авахыг хүсч байгаагаа илэрхийлэв. Энэ мэдээллээ цаг алдахгүй авах үүднээс Байнгын хороогоор дамжуулж мэдээлэл өгөхийг шаардаж байгаа аж. 

УИХ-ЫН ГИШҮҮН Х.НЯМБААТАР:

-“Жаст” группийн захирал Ш.Батхүүг 'Эрдэнэт'-ийн тамга тэмдэг хуурамчаар гаргаж, баталгаа гаргуулсан гэж ярьдаг. Гэвч хэрэг дээр ажилласан нэр бүхий хүмүүс хэвлэлээр ярихдаа 'Стандарт' банкнаас зээлсэн мөнгө  “Эрдэнэт”-ийн гадаад дахь харилцах дансаар орж, гарсан гэдэг. Энэ бол яавч хэн нэгний өмнөөс хуурамчаар баталгаа гаргасан байх боломжгүй гэж харагдаж байгаа юм. 

УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАН:

-“Эрдэнэт”-ийн 51 хувьтай холбоотой анхаарал хандуулах ёстой олон асуудал байна. Энэ асуудал 2013 оноос хэвлэлээр гарч эхэлсэн. Яг үнэндээ УИХ-ын гишүүд ч хүртэл мэдээлэл, ойлголтгүй явж байгаа. Энэ зээлийг олгоход хэн баталгаа гаргасан, Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн юм уу, үйлдвэрийн ногдол ашгаас хэдэн төгрөг хүү торгуульд өгч байгаа гэх мэт мэдээллийг зайлшгүй тодруулах шаардлагатай байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Нууц биш мэдээллийг нууц гэж тайлбарладаг, бодит мэдээлэл өгдөггүй байдал даамжирч байна. “Эрдэнэт” үйлдвэр, авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой асуудлаар манай Авлигын эсрэг парламентын бүлэгт хандаж болно. Бид УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд Ерөнхий сайдад асуулга тавих юм уу, бэлэн материал өгч болно. Ингэснээр хардлага дагуулсан асуудалд цэг тавина. 2018 оны Засгийн газар хариуцлагын жил болгон зарлаж байгааг дэмжиж байна. Гэхдээ энэ бол үг биш үйлдэл байх ёстой. Авлигатай холбоотой олон асуудал гардаг ч, хэн ч хариуцлага хүлээдэггүй. Тиймээс өнөөдрийн хэвлэлийн хурлыг хийсэн. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭНХБАЯР:

-Энэ бол нам бүлгийн асуудал биш, улс орны эрх ашгийн асуудал. Хэрэв буруутай бол хуулийн өмнө хэн ч байсан хариуцлага хүлээх ёстой. Муу муухайгаа намын нэрээр нуудаг, намын нэр барьдаг зүйтэй бид санал нийлэхгүй. Ардын нам шударга бус зүйлтэй тэмцэж чаддаг байж ард түмнээ манлайлах, ёс суртахууны эрх нээгдэнэ. Хэн ч байсан хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой. 

эх сурвалж: NEWS.mn



Сэтгэгдэл бичих


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

"ХОТЫН СОЁЛ-ХАМТЫН СОЁЛ" УРИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ "СОЁЛЫГ ТҮГЭЭЕ" АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО. 14 хоногийн өмнө, 10,375

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн албан ёсоор эхэллээ 21 хоногийн өмнө, 11,591

Ирэх сарын 15-ны дотор зээлээгүй төлөөгүй төгсөгчдийг Монголбанкны муу зээлдэгч ангилалд оруулахаар болжээ 21 хоногийн өмнө, 12,201

ИТХ-ын хурлын 9-р хуралдаан боллоо 28 хоногийн өмнө, 11,677

Цагаан тоосны дэгдэлтийг бууруулах чиглэлээр хийсэн ажилтай ИТХ-ын дарга танилцлаа 28 хоногийн өмнө, 11,188

Иргэний танхимийн хэлэлцүүлэг боллоо 28 хоногийн өмнө, 10,447

Иргэний зөвлөлийн гишүүдийг сонгох саналыг цахимаар авч эхэллээ 28 хоногийн өмнө, 11,896

Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг баталлаа 28 хоногийн өмнө, 12,050

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо 28 хоногийн өмнө, 12,228

Боловсролын салбарыг хөгжүүлэх дунд хугацааны бодлогын баримт бичгийг баталлаа 28 хоногийн өмнө, 10,173