Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Халуун сэдэв 6 сарын өмнө 12,338 0

Талийгаач "Хүүгийнхээ төрсөн өдөрт бэлдье" гээд гэрээсээ гарчээ

##

2021-02-09 03:09 Б.Ариунболор 1 минут унших


Өчигдөр /2021.02.08/ Сүхбаатарын талбайд өөрийгөө шатаан нас барсан 34 настай, эрэгтэй Э чухам юуны учир эрдэнэт амиа золих болсонд олон нийт анхаарлаа хандуулж байна. Тухайн цаг мөчид Сүхбаатар дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн Эргүүлийн цагдаа Б.Даваажав маш хурдан очиж, тусламж үзүүлсэн ч харамсалтай нь амь насыг нь аварч чадаагүй. Учир нь талийгаач өөр дээрээ ямар нэгэн шингэн зүйл асгасан нь гал маш хурдан дүрэлзэн асах шалтгаан болсон. Тэгвэл Э тухайн шингэн бодисыг хаанаас авсан нь шалгах ёстой асуудлын нэг яалт ч үгүй мөн. Хэрэв тухайн  шингэн бензин байсан бол аль Шатахуун түгээх станцаас авсан нь асуудал дагуулна. Учир нь бензинийг задгайгаар худалдаалахыг хориглодог. 

 

Талийгаач өчигдөр 11 цагийн орчимд гэрээсээ гарчээ. Гарахдаа "Хүүгийнхээ төрсөн өдөрт бэлдье" гэж гэрийнхэндээ хэлээд гарсан байна. Тэрээр эхнэр, хүүгээсээ тусдаа амьдардаг байсан бөгөөд удахгүй 13 нас хүрэх хүүгээ хөл хорио эхлэхээс өмнө гэртээ авчирч, хэд хоног хамт байх талаараа ярьж, гэртээ шинэ хулдаас авахаар мөнгөө цуглуулаад байжээ.

Цуглуулсан нийт 45 мянган төгрөгөө дүүдээ өгч, Нарантуул зах руу хулдаас захьсан байна. Тиймээс дүү нь өчигдөр ахынхаа захьсан хулдаас, цагаан сараар хэрэглэх ойр зуурын зүйлсээ бэлдэхээр зах руу явсан байжээ. Талийгаач зургаан хүүхэдтэй айлын хоёр дахь байв. 

11.00 цагийн орчимд гэрээсээ гарсан тэрээр 12 цаг 30 минутын орчимд өөрийн найз руугаа залгаж, "Таксины жолоочийн утсаар ярьж байна. Талбай орж, зулын гол болно" гэж хэлжээ. Хариуд нь найз нь "Тоглохоо боль, хаана байгаа юм бэ" гэхэд утсаа тасалсан байна

Ингээд цаг гаруйн дараа найз нь таксины жолоочийн утас руу залгаж асуухад "17-р сургуулийн буудал орчимд буугаад үлдсэн" гэж хэлжээ. Цагдаагийн алба хаагчид тухайн таксины жолоочийг өчигдөр үдээс хойш олж тогтоон, мэдүүлэг авсан байна.

Талийгаачийн ар гэрийнхэн болсон учир явдлын талаар анх цагдаагийн алба хаагчдаас мэдээлэл авсан ба "Манай Э биш байх. Тийм зүйл хийх хүүхэд биш. Хүүгээ хөл хорионоос урьтаж гэртээ авчирна.Цаашид орон гэрээ тохижуулна. Эмээлт орчимд мах шулах ажилд орно гэж ярьж байсан. Амьдралын зорилго, тэмүүлэлтэй байсан" гэгчлэн итгэж ядаж сууна. 

эх сурвалж Цахиур.мн



Сэтгэгдэл бичих


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

Б.АРИУН-ЭРДЭНЭ: НИЙСЛЭЛИЙН БОЛОН 21 АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАА БАЯРЛАЛАА 21 хоногийн өмнө, 11,622

ЭМЯ: Шинээр 1643 тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас барлаа 28 хоногийн өмнө, 11,693

ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ: Аравдугаар сарын 1-ний дотор торгуулийнхаа 50 хувийг төлсөн бол үлдсэн торгуулийг тэглэнэ 28 хоногийн өмнө, 12,501

Хөшигийн хөндийн хурдны замын хөдөлгөөнийг нээжээ 28 хоногийн өмнө, 12,352

ЭМЯ: 1551 тохиолдол шинээр бүртгэгдэж, 42-86 хүний 12 хүн нас барлаа 28 хоногийн өмнө, 10,555

Сунгаанд оролцсон зургаан настай хүү мориноос унаж амиа алджээ 1 сарын өмнө, 11,880

Хөвсгөлийн Эрдэнэбулган суманд айлд ирсэн бамбаруушийг ой хөвчид тавилаа 1 сарын өмнө, 10,807

Онцгой комисст 901 сая төгрөгийг зөвлөлөөр шийдвэрлэж өглөө 1 сарын өмнө, 12,018

ЭМЯ: Шинээр 2376 тохиолдол батлагдаж, 14 хүн нас барлаа 1 сарын өмнө, 12,169

Танилц: Энэ сарын олон улсын нислэгийн ХУВААРЬ 1 сарын өмнө, 12,210