Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Эрдэнэт үйлдвэр 4 сарын өмнө 10,994 0

Т.Доржжанцаг: Эрдэнэт үйлдвэрийн музей орчин үеийн техникийн шийдлийг бүрэн тусгасан музей болжээ

2022-03-10 08:03 ETCITY.mn 1 минут унших


 Уул уурхайн жишиг үйлдвэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Монгол Улсын  уул уурхайн салбарын онцлог, өөрийн үйлдвэрийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор дижитал музей байгуулах ажлыг эхлүүлсэн.

      Дижитал музей нь Монголын уул уурхайн салбарын түүхэн хөгжлийн танхим, цахим мэдээллийн танхим, Эрдэнэт үйлдвэрийн түүхэн замнал, хөдөлмөрийн сайчуул, алдартан гавьяатнуудын мэдээлэл бүхий бидний-бахархал танхим, үйлдвэрлэл-технологи-инновацын танхим, нийгмийн  хариуцлагатай-Эрдэнэт үйлдвэр гэсэн  6 танхимаас  бүрдэж байна.

МУ-ын засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлогыг аж үйлдвэрийн салбарт эрчимжүүлэх нь” форумын төлөөлөгчид өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн дижитал музейтэй танилцлаа. Тэдний төлөөлөл болгон Улаанбаатар төмөр зам ТӨХК-ний Эрдэнэт өртөөний дарга Т.Доржжанцагаас сэтгэгдэлийг нь сонслоо

Etcity.mn: Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Шинэ сэргэлтийн бодлогыг аж үйлдвэрийн салбарт эрчимжүүлэх нь” форумын хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн   музейтэй танилцлаа. Та  сэтгэгдлээсээ хуваалцаач?

Т. Доржжанцаг: Эрдэнэт үйлдвэр байгуулагдаад 40 гаруй жилийн нүүр үзэж байна. Анхны тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх  түүхэн замналаар бүтсэн их сайхан музей болжээ. Орчин үеийн техникийн шийдлийг бүрэн тусгасан  3D, 4D  тоног төхөөрөмжөөр тоноглогдсон юм байна. Сүүлийн үед зөндөө олон музей үзсэн ч яг  ийм шийдэлтэй музейг үзээгүй байна.Маш сайхан музей болсон байна.

Etcity.mn: Та сая хэллээ. 3D, 4D техник технологийг нэвтрүүлж  музейг илүү онцлогтой болгожээ. Ер нь  үзэж харах юмтай байна гэдэг мэдээж Эрдэнэт хот руу зүглэх  зорчигчийн урсгалыг нэмэгдүүлнэ.  Ингэж аливаа үйлдвэрлэл бүтээн байгуулалт, ААН-ийн үйл ажиллагаа кластр байдлаар хөгжих хэрэгтэй шүү дээ. Энэ талаар таны санал бодлыг сонсоё

Т.Доржжанцаг: Тиймээ. Бусад музей  Эрдэнэт үйлдвэрийн музейтэй танилцаж эндээс жишээ авч, шинэ санаанудыг нэвтрүүлэх нь  цаашид улс даяар олон сайхан орчин үеийн  музейтэй болох эхлэлийг тавина гэж харж байна.  Аялал жуулчлал ч дагаад хөгжинө. Манай төмөр замын хувьд зорчигчийн урсгал их байх тусам бидний ашиг орлого нэмэгдэнэ. Олон талын ач холбогдолтой л доо. Бүтээн байгуулалт бусад ААН, байгууллагын эдийн засгийг дэмждэг байх нь чухал гэж харж байна.

Etcity.mn: За богинохон ч гэсэн бодлоо хуваалцсан танд баярлалаа.

Ярилцсан: О.Дөлгөөн

 

 

 



Сэтгэгдэл бичих


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

Гэр хорооллын гэрэлтүүлгийг засах ажил эхэлнэ 3 сарын өмнө, 11,881

МОНГОЛ УЛС АНХ УДАА ЭМЭГТЭЙ ГЕНЕРАЛ ЦОЛТОНТОЙ БОЛЛОО. 3 сарын өмнө, 11,956

Д.Содномжамц: Лифтний үнэ нэмэгдсэнд дургүйцэж буй иргэд манай компаниас татгалзах боломжтой. 4 сарын өмнө, 11,938

"MBSHD" Телевиз хамтран ажиллах үнийн саналаа 40 хувиар хямдрууллаа 4 сарын өмнө, 12,042

"MBSHD" ТЕЛЕВИЗ САНАЛ ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ ЖУРМАА БАТАЛЛАА. 4 сарын өмнө, 10,917

“БАЯЛАГ БҮТЭЭГЧ” нэвтрүүлгийг оюуны өмчийн онцгой эрхтэйгээр Орхон аймгийн MBS HD телевизээр хүргэхээр боллоо 5 сарын өмнө, 11,507

"ЭРДЭНЭТ ХОТ -45" ИНЖЕНЕРҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО 6 сарын өмнө, 11,503

“ТӨРИЙН ТОРГОН ЦЭРГҮҮД” Цэргийн тангаргаа өргөлөө 7 сарын өмнө, 10,993

"ДУЛААН ГУТАЛ" аяны BOX нутгийн удирдлагын ордон, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т байршлаа 7 сарын өмнө, 12,648

"ХОТЫН СОЁЛ-ХАМТЫН СОЁЛ" УРИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ "СОЁЛЫГ ТҮГЭЭЕ" АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО. 8 сарын өмнө, 10,954