Халуун сэдэв 3 жилийн өмнө 40,537 1
2018-02-06 08:41
ETCITY.mn
1 минут унших
Монгол Улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Байгаль орчин хамгаалах сангаас явуулж буй 2030 он гэхэд дэлхийн хот тосгодын, агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйг багасгахад чиглэсэн кампанит ажил болох “BreatheLife”-д өнгөрсөн есдүгээр сард нэгдсэн билээ.
iToim сайт Улаанбаатар хотын өнөөгийн байдлын тухай “BreatheLife”форумын цахим хуудаст нийтлэгдсэн өгүүллийг орчуулан хүргэж байна.
Монголын өвөл үргэлж тэсгэм хүйтэн байсаар ирсэн. Харин сүүлийн жилүүдэд хүйтний эрч улам нэмэгдэж байгаа нь нүүдэлчин уламжлалт Монголчуудад маш хүндээр нөлөөлжээ. Нүүдэлчид зуданд малаа алдаж, амьдрал залгуулах санхүүгийн болон, материаллаг эд зүйлгүй болсноор бүгд нийслэл хотоо зорих болсон. Үүнээс үүдэн нийслэл Улаанбаатар хотын хүн ам сүүлийн хорин жилийн дотор эрчтэй нэмэгдэж, хүн амын 60 гаруй хувь нь нэг дор амьдрах болжээ.
Хүн амын өсөлт нь Улаанбаатар хотын байгаль орчинд олон сөрөг өөрчлөлт авчирсан нь өнөөгийн Монголын тулгамдсан асуудлын нэг болж буй. Шилжилтийн үр дүнгээр Улаанбаатар хотыг тойроод 180 мянган YURT буюу гэрт амьдардаг хорооллууд бий болсон. Тэд өвлийн хүйтнийг давахын тулд түүхий нүүрс, хог хаягдал түлж, дулаацдаг бөгөөд энэ нь агаарын бохирдлын үндсэн шалтгаан болж байгаа. НҮБ-ын Байгаль орчны сангаас Улаанбаатарын агаарын бохирдлын 70 хувь нь гэр хорооллын утаанаас үүдсэн хэмээн мэдэгдсэн ба бусад бохирдол нь дулааны станцууд, нийтийн тээврийн утаа, хувийн тээврийн хэрэгсэл зэргээс шалтгаалдаг.
Одоогийн байдлаар хотын агаарын бохирдол дээд цэгтээ тулаад буй бөгөөд 2016 оны байдлаар Улаанбаатарын агаарын бохирдол Бээжингийнхээс тав дахин их байна гэсэн судалгаа гарсан юм.
Мөн тус оны байдлаар ДЭМБ-аас гаргасан агаарын бохирдол PM2.5 түвшнөөс бараг 80 дахин их буюу куб метр тутамд 1,985 микро грамм байна. Түүнчлэн, хотын агаарын бохирдлын таван жилийн дундаж нь ДЭМБ-ын байх ёстой гэж үзсэн удирдамжаас 7.5 дахин их байна. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд хамгийн ихээр нөлөөлдөг бөгөөд Улаанбаатар хотод жилд агаарын бохирдлоос болж 3700 хүн нас бардаг бол тэдний 15 хувь нь хүүхдүүд байдаг аж.
Монгол Улсын Засгийн газар энэ асуудлыг шийдвэрлэхээр 2017 онд Агаарын бохирдлын бууруулах үндэсний хөтөлбөрийн баталсан. Хөтөлбөрийн төлөвлөгөөнд цэвэр агаарт хүрэх 59 алхам багтсан бөгөөд үүнд гэр хорооллын иргэдийн түүхий нүүр түлэхийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зэрэг байна.
“BreatheLife” нийгэмлэгийн шинэ гишүүн болохын хувьд Монгол Улс тогтвортой хөгжил, эрүүл ирээдүйн төлөө тууштай ажиллах болно гэж мэдэгдсэн ба дараахь хөтөлбөрийн хүрээнд ажиллана гэж мэдэгдэв.
Эх сурвалж: BreatheLife.org
Бэлтгэсэн: А.Отгонжаргал
Сэтгэгдэл бичих
Санал болгох мэдээ
Залуучуудын ордон ашиглалтад орж 13 хүний ажлын байр шинээр бий боллоо.
3 хоногийн өмнө, 10,343
Тусгай хэрэгцээт боловсрол олгох анхны цэцэрлэг ашиглалтад орлоо.
3 хоногийн өмнө, 12,212
Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаас чөлөөллөө
3 хоногийн өмнө, 11,611
МАН-ын Удирдах зөвлөл хуралдан шийдвэрээ гаргажээ
3 хоногийн өмнө, 12,151
Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцрох санал гаргажээ
3 хоногийн өмнө, 10,772
БҮТЭЭМЖ, ЧАНАРЫН ШИЛДЭГ ТӨСЛҮҮД ШАЛГАРЛАА
4 хоногийн өмнө, 12,172
ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИД ШИНЭ НАСОС СУУРИЛУУЛЛАА
4 хоногийн өмнө, 10,342
БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРТ АНХНЫ БОСОО ТЭЭРМИЙГ СУУРИЛУУЛНА
4 хоногийн өмнө, 10,167
Орхон аймгийн сайтуудын холбооны тэргүүнээр сэтгүүлч Б.Цэвэгмид ажиллахаар боллоо
5 хоногийн өмнө, 10,873
"The Voice of Mongolia 2020" шоу Азийн телевизийн наадмын шагнал хүртжээ
6 хоногийн өмнө, 11,729
64.119.25.73
Хариулах 11 сарын өмнө
2 саяаас дээш хүн амтай хотод метро барьдаг юм билээ шүү