2019-12-12 09:06
ETCITY.mn
1 минут унших
“Time” сэтгүүл жил бүр "Оны хүн"-ийг нэрлэдэг уламжлалтай. Энэ жил "Оны хүн"-д нэр дэвших эрхмүүдийн богино жагсаалтад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жинпин нар багтжээ. Дональд Трамп "Оны хүн"-д дөрөв дэх удаагаа нэр дэвшиж байгаа нь энэ. Тэрбээр 2016 онд "Оны хүн"-ээр нэрлэгдэж байв. Түүнчлэн нэр дэвшигчдийн жагсаалтад Трампын хувийн өмгөөлөгч Рудольф Жулиани, Америкийн төрийн тэргүүний импичментийг зарлах ажиллагааны гол хүн болоод байгаа АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси нар багтжээ. Нэнси Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй Трамп утсаар ярихдаа дарамт шахалт үзүүлсэн гэдэг үндэслэлээр Трампын импичментийг зарлах ажиллагаа эхлүүлсэн юм.
Түүнчлэн энэхүү дуулианд нэр нь холбогдсон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ч "Оны хүн"-д нэр дэвшигчдийн жагсаалтад багтсан байна.
Улс төрийн хүрээллийнхнээс гадна Фейсбүүк компанийн үүсгэн байгуулагч, тэргүүн Марк Цукерберг, Шведийн экологийн төлөөх тэмцэгч Грета Тунберг, Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн, АНУ-ын шигшээ багийн хагас хамгаалагч, хөлбөмбөгчин эмэгтэй Меган Рапино нар багтсан байна. Мөн эх газрын Хятад руу хууль зөрчигчдийг шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцэн олон сар тэмцэн, хуулийн төслийг эргүүлэн татсан ч Засгийн газрын эсрэг тэмцлээ үргэлжүүлэн, хотод эмх замбараагүй байдал үүсгэж байсан Хонконгийн олон нийтийн эсэргүүцлийн арга хэмжээний оролцогчид ч энэ жагсаалтад багтжээ. Энэ онд олны анхаарлыг ихээр татаж, хэвлэл мэдээллийн гол сэдвүүдийн нэг байсан эдгээр эрхмүүдийн хэн нь “Тime” сэтгүүлийн "Оны хүн"-ээр нэрлэгдэх нь арванхоёрдугаар сарын 11-нд тодорхой болох юм.
Сэтгэгдэл бичих
Санал болгох мэдээ
ТББХ: 0-3 насны хүүхдээ асарч буй эхэд мөнгөн тэтгэмж олгож байгаа нь хууль зөрчсөн үү
2 цагийн өмнө, 11,815
Ковидийн үеийн дижитал маркетингийн сургалт боллоо
18 цагийн өмнө, 10,825
Залуучуудын ордон ашиглалтад орж 13 хүний ажлын байр шинээр бий боллоо.
5 хоногийн өмнө, 10,368
Тусгай хэрэгцээт боловсрол олгох анхны цэцэрлэг ашиглалтад орлоо.
5 хоногийн өмнө, 12,218
Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаас чөлөөллөө
5 хоногийн өмнө, 11,620
МАН-ын Удирдах зөвлөл хуралдан шийдвэрээ гаргажээ
5 хоногийн өмнө, 12,155
Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцрох санал гаргажээ
5 хоногийн өмнө, 10,776
БҮТЭЭМЖ, ЧАНАРЫН ШИЛДЭГ ТӨСЛҮҮД ШАЛГАРЛАА
6 хоногийн өмнө, 12,176
ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИД ШИНЭ НАСОС СУУРИЛУУЛЛАА
6 хоногийн өмнө, 10,346
БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРТ АНХНЫ БОСОО ТЭЭРМИЙГ СУУРИЛУУЛНА
6 хоногийн өмнө, 10,172