Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Эрдэнэт 9 сарын өмнө 11,211 0

“ТӨРИЙН ТОРГОН ЦЭРГҮҮД” Цэргийн тангаргаа өргөлөө

##тангараг өргөх ёслол 110-р анги

2021-11-25 10:58 Б.Ариунболор 1 минут унших


Өнөөдөр Зэвсэгт хүчний бүх ангиудад буюу орон даяар 2021  оны 2-р ээлжийн цэрэг татлагаар цэргийн албанд татагдсан дайчдын “Цэргийн тангараг өргөх ёслол”-ын ажиллагаа боллоо. Манай аймагт БНМАУ-ын Маршал Г.Дэмидийн нэрэмжит Цэргийн гавьяаны Улаан тугийн болон Алтан гадас одонт  Зэвсэгт хүчний 186-р анги,  110-р анги үйл ажиллагаа явуулдаг.  Дээрх хоёр ангид хугацаат цэргийн алба хаахаар татагдан ирсэн алба хаагчид мөн өнөөдөр “Цэргийн тангараг” өргөлөө.

Зэвсэгт хүчний 110-р ангийн шинэ цэргийн тангараг өргөх ёслолд Зэвсэгт хүчний жанжин штабын 1-р орлогч дарга, Генерал  Д.Цогтжаргал, Хурандаа н.Батсуурь, аймгийн засаг даргын орлогч М.Түмэнжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү болон зэвсэгт хүчний 110-р ангийн удирдлага, бие бүрэлдэхүүн оролцлоо.

Тус ангийн захирагч, Хурандаа Ц.Амарсайхан хэлсэн үгэндээ: Та бүхний хугацаат цэргийн алба хааж буй энэ цаг хугацаа нь Монгол улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мануудлсаны 110, ардын хувьсгалын 100, Батлан хамгаалах яамны 110, орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ой давхацсан онцлог жил тохиож байгаагаараа онцлогтой гэлээ.

2021 оны ээлжит цэрэг татлагаар тус ангид ирсэн хугацаат цэргийн алба хаагчид цэргийн албанд дасгах болон анхан шатны бэлтгэл сургалтдаа бүрэн хамрагдсанаар ийнхүү эх орондоо үнэнчийн баталгаа болгон цэргийн тангаргаа эх орон, төр, ард түмэндээ өргөсөн нь энэ юм.

Дэлхий дахинд болон манай улсад өрнөсөн цар тахлын хүнд нөхцөлд цэрэг татах, цэргийн ангиудад хүлээлгэн өгөх, цэргийн алба болон сургалт бэлтгэлийг зохион байгуулах ажил нь халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанд сахисны үндсэн дээр онцгой нөхцөлд явагдаж байгаа учраас энэ удаагийн Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд эцэг эхчүүд ар гэрийнхний төлөөллийг оролцуулалгүйгээр цахимаар явагдсанааараа онцлог байлаа. 

Энэ оны 2-р ээлжийн цэрэг татлагаар 110-р ангид хугацаат цэргийн алба хаахаар Эрдэнэт болон Улаанбаатар хотоос 80 гаруй алба хаагч татагдан ирсэн юм.



Сэтгэгдэл бичих


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

Т.Ням-Очир: МУБИС-д монгол-казах, монгол-тува хэлний багш бэлтгэх ангийг нээнэ 2 сарын өмнө, 11,341

БНСУ-д 16,301 монгол иргэн хууль бусаар оршин сууж байна 2 сарын өмнө, 12,269

Монголчууд Улаанбаатар их дуулгаас 11 медаль хүртэв 2 сарын өмнө, 12,262

Гэр хорооллын гэрэлтүүлгийг засах ажил эхэлнэ 5 сарын өмнө, 12,104

МОНГОЛ УЛС АНХ УДАА ЭМЭГТЭЙ ГЕНЕРАЛ ЦОЛТОНТОЙ БОЛЛОО. 5 сарын өмнө, 12,179

Т.Доржжанцаг: Эрдэнэт үйлдвэрийн музей орчин үеийн техникийн шийдлийг бүрэн тусгасан музей болжээ 5 сарын өмнө, 11,220

Д.Содномжамц: Лифтний үнэ нэмэгдсэнд дургүйцэж буй иргэд манай компаниас татгалзах боломжтой. 5 сарын өмнө, 12,168

"MBSHD" Телевиз хамтран ажиллах үнийн саналаа 40 хувиар хямдрууллаа 6 сарын өмнө, 12,238

"MBSHD" ТЕЛЕВИЗ САНАЛ ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ ЖУРМАА БАТАЛЛАА. 6 сарын өмнө, 11,110

“БАЯЛАГ БҮТЭЭГЧ” нэвтрүүлгийг оюуны өмчийн онцгой эрхтэйгээр Орхон аймгийн MBS HD телевизээр хүргэхээр боллоо 7 сарын өмнө, 11,724