Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Боловсрол 1 сарын өмнө 12,375 0

ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

##Сургууль цэцэрлэг

2021-03-03 08:39 Б.Ариунболор 1 минут унших


Аймаг сум, баг, тосгоны цэцэрлэг сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагаа энэ сарын нэгнээс эхлэн танхимаар хичээллэх чиглэлийг улсын Онцгой комиссоос гаргасан.

Үүний дагуу Орхон аймгийн төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 24 сургууль, 36 цэцэрлэг өнгөрсөн даваа гарагаас эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Өнөөдөр аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга С.Батжаргал болон, БСУГын дарга Ариунгэрэлт, аймгийн Шуурхай штабын дарга Г.Ганбаатар нар сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцахаар 4, 17-р сургууль, 19, 22-р цэцэрлэгүүдэд ажиллалаа.  

Анги танхимын агаар сэлгэлт, нэг чиглэлийн урсгал, ариутгал халдваргүйжүүлэлт, халуун үзэх автомат багаж, тусгаарлах өрөө болон үдийн цай хөтөлбөрт хамрагддаг бага ангийн сурагчдад авч буй зохион байгуулалт, урьдчилан сэргийлэх ажлыг сургууль цэцэрлэг бүр хэвшүүлэн ажиллаж байна. Тэрээр сургууль цэцэрлэгийн орчинд халдвар хамгааллын дэглэмийг баримтлах талд дээр ямар нэгэн хүндрэл бэрхшээл байхгүй, сурагчдын хичээлд хамрагдалт сайн байна хэмээн дүгнэлээ.

“Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд COVID-19 болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх, сургалтын хоцрогдолыг арилгах тал дээр эцэг эхчүүд болон, багш, сургуулийн захиргаа хамтран ажиллаж  сургалтын орчныг эрсдэлгүй байлгахад онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг Аймгийн Засаг дарга хэлж байсан юм.. 

Аймгийн хэмжээнд ЕБС-д  22600 гаран хүүхэд суралцдагаас 95 хувийн хамрагдалттай, цэцэрлэгийн насны 8700 гаран хүүхэд хүмүүждэгээс 70 хувийн хамрагдалттай байна.

Мэдээллийн төв



Сэтгэгдэл бичих


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

АНХААР: Вакцины талаарх бидний мэдэх ёстой зүйлүүд 50 минутын өмнө, 10,810

Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалд зааснаар УБ-ЭТ-УБ-ын хооронд 1тонн ачааг ойролцоогоор 86000 төгрөгөөр ачна 2 цагийн өмнө, 11,609

ЭМЯ: 885 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барж, 20 хүний биеийн байдал маш хүнд байна 7 цагийн өмнө, 12,950

Монгол улсад хэрэглэгдэж буй ВАКЦИНУУДЫН ТАЛААР ТОВЧХОН ӨГҮҮЛБЭЛ 1 хоногийн өмнө, 12,626

Д.Сүхээ: Нөхцөл байдал хүндэрвэл ЭМ-ийн салбар хүн хүч, эм тарианы хомстолд орно. 1 хоногийн өмнө, 12,002

Баян-Өндөр сумын хэмжээнд нийт 17 багт халдвар бүртгэгдээд байна. 4 хоногийн өмнө, 10,702

"Хангайн бүс" худалдааны төвөөс халдвар батлагдаж үйл ажиллагааг түр зогсоолоо. 4 хоногийн өмнө, 25,193

Баян-Өндөр, Жаргалант сумдын сонгуулийн хороо байгуулагдлаа. 5 хоногийн өмнө, 12,176

Залуус “Ковидгүй зуны төлөө хамтдаа” сошиал давлагаанд нэгдэж байна 7 хоногийн өмнө, 10,933

Орхон аймаг: Цагаанчулуут, Зэст, Бүрэнбүст багуудад хамгийн их халдвар бүртгэгдээд байна. 7 хоногийн өмнө, 18,121