Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Нийгэм 2 жилийн өмнө 11,754 0

УОК-н гишүүд АВИЛГА авсан байж болзошгүй

##УОК ##АТГ

2020-06-16 05:49 Д.Одгэрэл 1 минут унших


Улсын онцгой комиссын нэр бүхий албан тушаалтан, ажилтнуудыг тусгай үүргийн онгоцоор гаднын орнуудаас иргэдийг татахдаа албан тушаал, танил талдаа үйлчилсэн, авлига, хээл хахуульд холбогдсон байж болзошгүй үндэслэлээр АТГ-аас шалгаж эхэлснийг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал: БНСУ тэргүүтэй орнуудаас “Тусгай үүргийн онгоцоор иргэдээ эх оронд нь татан авахдаа нэрсийн дарааллыг удаа дараа өөрчлөн УИХ-ын гишүүн, улстөрчдийн эхнэр, хүүхдүүд, ах дүү, хамаатан садан, нэр нөлөө бүхий албан тушаалтан, бизнесмэнүүд, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг нислэгт багтаан бага насны хүүхдүүд, эмчилгээний журмаар гадаадад зорчоод коронавирусийн хөл хорионы улмаас гадаадад гацсан өвчтэй иргэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нислэгээс хассан. Үүний цаана авлига өгсөн үйлдлүүд байх магадлал бүхий баримтууд бий” хэмээн АТГ-т иргэд удаа дараа гомдол гаргасан байна. Үүний мөрөөр өнгөрсөн хугацаанд тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийн мэдээлэл, УИХ-ын гишүүд, нэр дэвшигчидтэй холбоо, хамаарал бүхий иргэдийн жагсаалтыг АТГ-аас гарган шалгаж байгаа аж. 

 



Сэтгэгдэл бичих


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

Өмнөговь аймаг "Хүүхдээ сонсох өдөр" -ийг тогтмолжууллаа 14 хоногийн өмнө, 10,564

Өмнөговь аймагт "Уусан үедээ бүү жолоод" нэгдсэн арга хэмжээ боллоо 14 хоногийн өмнө, 11,394

Өмнөговь аймагт инноваци, технологийн төв байгуулагдлаа 14 хоногийн өмнө, 11,862

Цахим Өмнөговь хөтөлбөрийн хүрээнд "Inspire - 2021" арга хэмжээ эхэллээ 14 хоногийн өмнө, 11,202

Өмнөговь аймагт "Англи хэлний чадварлаг багш" төсөл хэрэгжлээ 14 хоногийн өмнө, 11,216

МУ-ын хөдөлмөрийн баатар Д.Бараадууз: Говьд мод ургуулах хамгийн амархан 14 хоногийн өмнө, 12,057

Зэвсэгт хүчний 148-р ангийн түүхт 50 жилийн ой тохиож байна 14 хоногийн өмнө, 12,027

"Говийн гайхамшиг 6" уулзалт Өмнөговь аймагт болж байна 14 хоногийн өмнө, 11,744

Өмнөговь аймаг "Өсөлтийг өрх бүрд" хөтөлбөрийн хүрээнд 192 иргэнд дэмжлэг үзүүллээ 14 хоногийн өмнө, 11,877

Өнгөрсөн онд 26 иргэн, 6 ААН-д сум хөгжүүлэх сангаас зээл олгожээ 21 хоногийн өмнө, 10,578