Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Нийгэм 7 хоногийн өмнө 10,933 0

Залуус “Ковидгүй зуны төлөө хамтдаа” сошиал давлагаанд нэгдэж байна

##Ковидгүй зуны төлөө нэгдэж байна

2021-04-05 07:12 Б.Ариунболор 1 минут унших


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр (2021.04.04) “Засгийн газраас дөрөв, тавдугаар сарыг дархлаажуулалтын сар болгон үндэсний хэмжээнд зарлаж байна.

Өнөөдрөөс дархлаажуулалтын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, үндэсний хэмжээнд вакцинжуулах ажлыг эхлүүлж байна.

Иргэдийн маань оролцоо өндөр байж чадвал тавдугаар сарын 01 гэхэд нийслэлийн насанд хүрсэн бүх иргэнийг, зургадугаар сарын 01 гэхэд хөдөө, орон нутгийн насанд хүрсэн иргэдээ тус бүр эхний тунд хамруулж, долдугаар сарын 01 гэхэд нийт иргэдээ хоёр тунгаар хамруулах томоохон зорилтыг дэвшүүлж байна. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө амжилттай хэрэгжиж эдийн засгийн эхний эерэг үзүүлэлтүүд гарч эхэллээ. Олон улсын байгууллагууд үүнийг онцолж байна. Дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж, ковидгүй зуныг хамтдаа угтацгаая” хэмээх уриалгыг дэвшүүлсэн юм.

Ерөнхий сайдын энэхүү уриалгыг улс төр, бизнес, урлаг, спортын салбарынхан болон залуус дэмжиж, олон нийтийн сүлжээнд “Ковидгүй зуныг хамтдаа угтацгаая” хэмээх гэрэл зурган давлагаа ид өрнөж байна. Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёрюү Д.Дагвадорж “Сайхан зуны төлөө” хэмээн аяллын зургуудаасаа дэлгэсэн бол дуучин Нара “Ковидгүй зуны төлөө би ч бас нэгдсэн” гэж жиргэлээ. “Киви” хамтлагийн дуучин Ука, загвар өмсөгч Ц.Нямцэцэг нарын зүгээс ч “Дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаарай.

Ковидгүй зуныг хамтдаа угтацгаая” гэж уриалав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн уриалгыг зөвхөн олны танил хүмүүс гэлтгүй салбар бүрийн залуус дэмжиж “Ковидгүй зуны төлөө хамтдаа. Маскаа зүүе, гараа угаая, хүн хоорондын зайгаа барья, дархлаагаа дэмжье, шаардлагагүй тохиолдолд олон хүнтэй газар очихоос зайлсхийе, вакцинаа хийлгэе” хэмээн өөрсдийнхөө гэрэл зураг бүхий постуудыг фэйсбүүк, твиттер, инстаграм хуудаснаа нийтэлсээр байна.



Сэтгэгдэл бичих


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

АНХААР: Вакцины талаарх бидний мэдэх ёстой зүйлүүд 40 минутын өмнө, 10,800

Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалд зааснаар УБ-ЭТ-УБ-ын хооронд 1тонн ачааг ойролцоогоор 86000 төгрөгөөр ачна 1 цагийн өмнө, 11,589

ЭМЯ: 885 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барж, 20 хүний биеийн байдал маш хүнд байна 7 цагийн өмнө, 12,949

Монгол улсад хэрэглэгдэж буй ВАКЦИНУУДЫН ТАЛААР ТОВЧХОН ӨГҮҮЛБЭЛ 1 хоногийн өмнө, 12,626

Д.Сүхээ: Нөхцөл байдал хүндэрвэл ЭМ-ийн салбар хүн хүч, эм тарианы хомстолд орно. 1 хоногийн өмнө, 12,000

Баян-Өндөр сумын хэмжээнд нийт 17 багт халдвар бүртгэгдээд байна. 4 хоногийн өмнө, 10,702

"Хангайн бүс" худалдааны төвөөс халдвар батлагдаж үйл ажиллагааг түр зогсоолоо. 4 хоногийн өмнө, 25,193

Баян-Өндөр, Жаргалант сумдын сонгуулийн хороо байгуулагдлаа. 5 хоногийн өмнө, 12,176

Орхон аймаг: Цагаанчулуут, Зэст, Бүрэнбүст багуудад хамгийн их халдвар бүртгэгдээд байна. 7 хоногийн өмнө, 18,121

Дөрөвдүгээр сарын хүүхдийн мөнгийг олгож эхэллээ 7 хоногийн өмнө, 12,952