Эрдэнэт үйлдвэр 3 жилийн өмнө 45,298 0
2018-02-08 06:43
ETCITY.mn
1 минут унших
Засгийн газрын ээлжит хуралдаан өнгөрсөн лхагва гаригт болсон билээ. Уг хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн олон улсын арбитрын шийдвэртэй холбоотой асуудлыг хаалттай хэлэлцсэн байна. Холбогдох сайд нарын мэдээллийг ч сонсч, хариулт авчээ.
Лондоны олон улсын арбитраас “Эрдэнэт” үйлдвэрийг үндсэн зээлийн 51 сая, арбитрын зардал, хүү, алданги тооцсон 44 сая, нийт 99 сая долларыг “Стандарт” банкинд төлөх шийдвэр гаргасан юм. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжлэх, хөрөнгийг нь хураах “Стандарт” банкны нэхэмжлэлийг хангасан шийдвэрийн тухай ч Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна.
Эх сурвалжийн мэдээллээр бол Засгийн газрын хуралдаанаас үндсэн зээлийн төлбөрийг тохирч барагдуулах, хоногоор өсөн нэмэгдэж байгаа хүүгийн нэмэлт төлбөрийг нэн яаралтай зогсоох талаар “Стандарт” банктай даруйхан хэлцэл хийхийг “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.
“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг “Стандарт” банкинд барьцаалснаас үүдэлтэй Арбитрын энэ шийдвэртэй холбоотойгоор Засгийн газрын зарим сайд өөр, өөр байр суурь илэрхийлсэн ч, тэдний мэдээлэл үгүйсгэгдэж эхэллээ. Тухайлбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой арбитрын маргаан Засгийн газрын төвшинд байхгүй гэсэн. Гэтэл Д.Сумъяабазар сайдын болон бусад эх сурвалжийн мэдээллээр “Эрдэнэт” үйлдвэрийн арбитрын шийдвэртэй холбоотой ажлын хэсэг Хуульзүй, дотоод хэргийн яаман дээр ажиллаж, тус яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан ахалж байгаа юм байна.
Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, энэ бол Засгийн газарт хамаагүй, “Эрдэнэт” үйлдвэр, Стандарт банк хоорондын маргаан гэж мэдэгдсэн. Гэтэл одоогийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэр 100 гаруй сая доллар буюу 250 орчим тэрбум төгрөг төлөх болоод байгаа бөгөөд энэ нь тус үйлдвэрийн улсын төсөвт төлөх татвараас хасагдах учир Монгол Улсад, Засгийн газарт хамаагүй байх учиргүй гэж зарим гишүүд мэдэгдээд байна. Иймд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, О.Баасанхүү нар “Эрдэнэт” үйлдвэрийн арбитрын шийдвэр,Засгийн газраас авч байгаа арга хэмжээ, энэ нь Ц.Нямдорж сайдын хэлснээр Засгийн газар, Монгол Улсад үнэхээр хамаагүй, хохиролгүй эсэх талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж асуулга тавьжээ.
Харин Олон улсын Арбитрын шийдвэрийн дагуу сардаа 900 мянган доллар буюу өдөрт 75 сая орчим төгрөгийн хүүгийн торгуулийг “Эрдэнэт” үйлдвэр төлөх болсон нь үнэн болохыг, нөхцөл байдал амаргүй байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдэгдэж байгаа юм.
эх сурвалж: iTOIM
Сэтгэгдэл бичих
Санал болгох мэдээ
Залуучуудын ордон ашиглалтад орж 13 хүний ажлын байр шинээр бий боллоо.
3 хоногийн өмнө, 10,343
Тусгай хэрэгцээт боловсрол олгох анхны цэцэрлэг ашиглалтад орлоо.
3 хоногийн өмнө, 12,212
Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаас чөлөөллөө
3 хоногийн өмнө, 11,611
МАН-ын Удирдах зөвлөл хуралдан шийдвэрээ гаргажээ
3 хоногийн өмнө, 12,151
Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцрох санал гаргажээ
3 хоногийн өмнө, 10,772
БҮТЭЭМЖ, ЧАНАРЫН ШИЛДЭГ ТӨСЛҮҮД ШАЛГАРЛАА
4 хоногийн өмнө, 12,172
ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИД ШИНЭ НАСОС СУУРИЛУУЛЛАА
4 хоногийн өмнө, 10,342
БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРТ АНХНЫ БОСОО ТЭЭРМИЙГ СУУРИЛУУЛНА
4 хоногийн өмнө, 10,167
Орхон аймгийн сайтуудын холбооны тэргүүнээр сэтгүүлч Б.Цэвэгмид ажиллахаар боллоо
5 хоногийн өмнө, 10,873
"The Voice of Mongolia 2020" шоу Азийн телевизийн наадмын шагнал хүртжээ
6 хоногийн өмнө, 11,729