Facebook   Twitter   Youtube

Facebook   Twitter   Youtube

Хайх зүйлээ бичнэ үү

Нийгэм 14 хоногийн өмнө 10,998 0

ЗХЖШ: Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч хурандаа С.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

##Зэвсэгт хүчин

2021-03-31 08:04 Б.Ариунболор 1 минут унших


Зэвсэгт хүчний Жанжин штабаас хугацаат цэргийн албан хаагч салаан даргадаа зодуулж нас барсантай холбогдуулан мэдээлэл хийлээ. Хуралд Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын даргын орлогч, хэлтсийн дарга, хурандаа Д.Ариунболд нар оролцов. 

Тэд "2021 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч дэслэгч “Г” нь харуулын даргын үүрэг гүйцэтгэж байх үедээ харуулчин байлдагч “Б”-ийн биед халдаж, цэргийн дүрмийн бус харилцааны зөрчил гарган, биед нь хүнд гэмтэл учруулсан.

ЗХЖШ, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас тухайн өдөр нь яаралтай арга хэмжээ авч байлдагч “Б”-г Төрийн тусгай хамгаалалтын нэгдсэн эмнэлэгт хүргүүлэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн боловч, байлдагч “Б” нь 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр харамсалтайгаар амь насаа алдлаа.

Талийгаачийн аав, ээж, ах, дүү, төрөл төрөгсөдөд БХЯ, ЗХЖШ-ын удирдлага болон Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнийхээ өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж, уучлалт хүсэж байна.

Гарсан хэрэг зөрчилтэй холбогдуулан БХЯ, ЗХЖШ-аас албаны хяналт шалгалт явуулж, болсон үйл явдал, хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна.

  Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сахилга дэг журам бэхжүүлэх салбар зөвлөл”-үүд яаралтай хуралдаж холбогдох шийдвэрүүдийг гаргаад байна. 

  • Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа С.Батболдыг албан үүрэгт ажлаас чөлөөлсөн. 
  • Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын тодорхой албан тушаалтангууд, хэрэг гарсан тухайн өдөр ажиллаж байсан алба хаагчдад шат дараалсан арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Түүнчлэн Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга нар 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Зэвсэгт хүчний хэмжээнд гарч байгаа хэрэг, зөрчил, түүнийг таслан зогсоох чиглэлээр Зэвсэгт хүчний бүх нэгтгэл, ангиудын захирагч, дарга нартай цахим хурал хийж, дараах үүрэг чиглэлийг өгсөн. Үүнд:

  •  Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулж Зэвсэгт хүчинд алба хааж буй бүх шатны офицер, ахлагч нарын албаны төлөвшил, мэргэжлийн бэлтгэлийн түвшинг яаралтай тогтоох;
  • Уг шалгалтын дүнг үндэслэн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж ажиллах; 
  • Хугацаат цэргийн алба хаагчдын алба хааж байгаа нөхцөл байдал, цэргийн албаны талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран эцэг, эх, ар гэрийнхэнд нь танилцуулах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна.

 Одоогоор тус хэрэгт холбогдолтой салааны захирагч дэслэгч “Г”-г Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэст шилжүүлж, хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын үйл ажиллагааг цагдаагийн байгуулагаас үргэлжлүүлэн явуулж байна" гэлээ. 



Сэтгэгдэл бичих


Бүх мэдээг үзэх

Холбоотой мэдээ


БУСАД МЭДЭЭ

Санал болгох мэдээ

АНХААР: Вакцины талаарх бидний мэдэх ёстой зүйлүүд 1 цагийн өмнө, 10,842

Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалд зааснаар УБ-ЭТ-УБ-ын хооронд 1тонн ачааг ойролцоогоор 86000 төгрөгөөр ачна 2 цагийн өмнө, 11,646

ЭМЯ: 885 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барж, 20 хүний биеийн байдал маш хүнд байна 7 цагийн өмнө, 12,961

Монгол улсад хэрэглэгдэж буй ВАКЦИНУУДЫН ТАЛААР ТОВЧХОН ӨГҮҮЛБЭЛ 1 хоногийн өмнө, 12,642

Д.Сүхээ: Нөхцөл байдал хүндэрвэл ЭМ-ийн салбар хүн хүч, эм тарианы хомстолд орно. 1 хоногийн өмнө, 12,002

Баян-Өндөр сумын хэмжээнд нийт 17 багт халдвар бүртгэгдээд байна. 4 хоногийн өмнө, 10,702

"Хангайн бүс" худалдааны төвөөс халдвар батлагдаж үйл ажиллагааг түр зогсоолоо. 4 хоногийн өмнө, 25,193

Баян-Өндөр, Жаргалант сумдын сонгуулийн хороо байгуулагдлаа. 5 хоногийн өмнө, 12,176

Залуус “Ковидгүй зуны төлөө хамтдаа” сошиал давлагаанд нэгдэж байна 7 хоногийн өмнө, 10,933

Орхон аймаг: Цагаанчулуут, Зэст, Бүрэнбүст багуудад хамгийн их халдвар бүртгэгдээд байна. 7 хоногийн өмнө, 18,121